Улаанбаатарыг бүрхсэн их утаа сансраас харагдаж байна

 


Сүүлийн хоёр хоногийн турш  Улаанбаатар хотыг утаа бүрхээд байгаа билээ. Нийслэл хот орчимд сүүлийн өдрүүдэд гал түймэр гараагүй бөгөөд энэхүү их хэмжээний утаа нь  ОХУ-ын Сибирьт үүсээд байгаа түймрээс үүдэлтэй ажээ. Утаа нь маш өргөн газар нутгийг хамраад байгаа ба 1.6 сая километрийн холоос дэлхийг ажиглаж байгаа сансрын хөлөгт хүртэл мэдрэгдэж байгаа гэнэ. NASA-гийн Deep Space Climate Observatory (DSCO) сансрын хөлөг нь Нар болон Дэлхийн дунд байрлаж дэлхийг нэг сая миль (1.6 сая км) зайнаас ажиглаж байдаг юм. Тэгвэл уг хөлгийн камер энэ сарын 21-нд үлэмж хэмжээний утаа Сибирийг бүрхсэн байгааг буулган дэлхий рүү илгээжээ.

No comments:
Write comments