Хоёр Амь МУСК 2017 ШУУД ҮЗЭХ

Хоёр Амь МУСК 2017 ШУУД ҮЗЭХ

/Шуурхай мэдээ/ GTIME Easy1Up Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна

/Шуурхай мэдээ/ GTIME Easy1Up Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна


Өнө эртний түүхтэй Монгол улсын үндэсний томоохон баярын нэг Цагаан сарын баярын хамгийн чухал зоог бол ууц, өвчүү, ул боов, болон бууз юм. Монголын өвөл маш хүйтэн тул эд есөөр буузаа хөлдөөдөг. Хөдөөний айлууд буузаа хөлдөөхөд асуудалгүй бөгөөд агаар цэвэр учир аливаа хорт бодис бага шингэсэн байдаг. 

Харин нийслэл хот Улаанбаатар төдийгүй, Дархан, Эрдэнэт болон аймгийн төвүүдэд утааны хэмжээ маш өндөр байдаг. Ялангуяа Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед гадаа бууз хөлдөөнө гэдэг маш өндөр эрсдэлтэй аж. Учир нь  гадаа хөлдөөсөн буузанд хүхрийн давхар исэл, агаарын хий, альдегид, хөө тортог, хар тугалгын исэл нэвт шингэдэг болохыг шинжээчдийн дүгнэлтээр тогтоожээ. 

Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэн бүр өвлийн улиралд өдөр бүр хорт хийгээр амьсгалж уушигаа хордуулан, амьсгалын замын  олон төрлийн өвчинтэй нүүр тулж байгаа дээр чанаргүй хоол хүнс их идэж дархлаагаа алдагдуулсаар байгаа гэдгийг Эрүүл Мэндийн яамнаас цаг үргэлж анхааруулдаг. Гэтэл  үндэсний баяраараа уламжлалт зоогоороо зочдоо дайлдаг Монголчууд цагаан сараар ч бас давхар хордох магадлал өндөр байгааг уг дүгнэлтээс харж болохнээ.

Төр засаг утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ мэт жижиг зүйлээс болж олон хүний эрүүл мэнд хохирсоор байх магадлал өндөр байна. 

ГАДАА ХӨЛДӨӨСӨН БУУЗ ХҮНИЙ БИЕД ХОРТОЙ


Хөвсгөл аймгийн нэгэн сумыг хий үзэгдэл болон сүнс сүүдэр ихтэй гэдгийг иргэд нь ихээр ярьдаг бөгөөд гадныхан тэр сумаас ихэд жийрхдэг байжээ. 
Гэгээн цагаан өдрөөр л хүний хормой хот сөхдөг, эрэлд яваа морьтой хүнийг тушчихдаг тийм газар байдаг гэнэ. Хий үзэгдэл, буг чөтгөртэй тааралдсан бүр тохиолдсон хүмүүсийн ярьж буйг сонсохоор заримдаа бүр нурууны үс босох шиг болдог шүү. Тэдний дунд өөрт болон өөрийнх нь талийгч болсон өвгөнд тохиолдсон нэгэн аймшигт явдлыг өдгөө 70 гарч яваа Гүргэлмаа гэгч эмэгтэй надад ярьсан юм. Тэрбээр Хөвсгөл аймагт анх бэр болж очоод өдгөө тэнд 50 гаруй жил амьдарч байгаа нэгэн ажээ. Одоогоос арваад жилийн өмнө дунд хүүгээ бараадаж Галт суманд шилжин очиж төвхнөжээ. Сумын төвд буусан тэднийхээр орж, гарах хүмүүс олон. Өвгөн Даш нь нас ахих хэрээр архи дарсанд жаахан дуртай нэгэн болжээ. Юм л болбол хөгшин, залуу гэлтгүй хүмүүсийг гэртээ урьж залж, ууж иддэг болжээ. Хөгширсөн хойноо жороо сурав гэгчээр уух насан дээр намбатай төвхнүүн байдаг байсан өвгөнөө эхнэр Гүргэлмаа байнга үглэж зэмлэж, сүүлдээ хараадаг болов. Өвгөн ч өөрийгөө өмөөрч, “Удахгүй энэ ханан гэрээс чинь холдож, хадан гэрт очих нас болсон муу ханийгаа юунд хараадаг юм бэ?” хэмээн уурлаж, бас тунирхана. 

Ингэж явсаар тэднийх долоон жил болжээ. Хөл хөдөлгөөн сайтай цэмбэгэр өвгөн хурдан алхана. Өглөө, оройд байнга дасгал хийж, өдөрт хэдэн үхэртэй хөөцөлдөхөөс өөрийг хийдэггүй өвгөн зав зай завсар харагдвал шилтэй цэнхэрээ өвөртөлж аваад сумын төвөөсөө холгүйхэн газар очоод үхрүүдийнхээ хажууд ганцаараа хөнтөрчихдөг тийм л архинд дуртай өвгөн болов. Сүүлд учрыг нь сонсох нь ээ, архи уух шалтгаан өвгөн Дашид байсан юм билээ, зайлуул. Нэг удаа ханьдаа уйлж, дуулж байгаад өөртөө тааралддаг, тохиолддог зүйлээ нэгд нэгэнгүй ярьжээ. Тэрбээр сүүлийн үед өөртэй нь ер бусын зүйлс таардаг болсноо өдий наслахдаа хүүхэд биш ханьдаа, үр хүүхдүүдээ хэлж сэтгэл санааг нь хямраагаад яах вэ гэж бодоод өөрийгөө зоригжуулж, тайвшруулж явдаг байжээ. Гэтэл нэгэн орой тугалтай гунж нь ирдэггүй алга болчихжээ. Хоёр цаг гаруй харуулдсан өвгөн аргаа бараад, гар чийдэнгээ авч таягаа тулаад сумын төвөөс зүүн зүг рүү үхэр бэлчээрлэдэг газар руугаа гэрлээ тусгаад явжээ. Явсаар байв, бараа сүр алга аа. Гэтэл нүдний буланд нь нэг юм сүүтэгнэж харагджээ. Гэрлээ тусгаад гарвал юу ч байдаггүй, дахиад нөгөө нүдний буланд нөгөө сүүмийсэн зүйлс хоёр, гурав болж харагджээ. Гэнэт айж эмээсэн өвгөн гэрлээ тусгаад “Хаая хүүе” хэмээн хашгиртал хачин муухай үзлийн царайтай амьтан ч биш, хүн ч биш зүйл харагдаад цаашаа гүйжээ. Ээ, бурхан тэнгэр минь, юутай тааралдах нь энэ вэ гэж айж эмээсэн Даш өвгөний ухаан балартаж, гэртээ яаж ирсэнээ бараг санадаггүй тухайгаа эмгэндээ ярьжээ. 

Тэр явдлаас хойш хэд хэдэн удаа хий үзэгдэлтэй таарчээ. Ер нь хүн нэг тийм зүйл таарчихвал дараа нь дахин таараад байдаг муу ёртой юм билээ гэж ихэд сэжиглэн ярьжээ. Хань Гүргэлмаа ч нөхрөөсөө айж эмээн “За, битгий олон долоон дэмий юм ярьж, хүний сэтгэлд сэв хийх гээд бай. 50 гаруй жил хамтдаа байхдаа чамаас ийм яриа сонсоход эвгүйцэж байна шүү” гэж зэмлэжээ. Эхнэрийнхээ зэмлэлд юм бодсон өвгөн уйлж уйлж, дахин нэг шил архи “нугасалчихаад” тас үсэрчээ. Унтсан өвгөнийхөө дээр хучлага тавихаар Гүргэлмаа босоод шкаф ухаж байтал нөхөр нь хар дарж, муухай орилжээ. Тэрбээр “Та нар болиоч ээ, ямар муухай махчингууд вэ? Ео ёо, өвдөж байна ш дээ. Ядаж миний нэг хөлийг үлдээгээч ээ, үхлээ. Хүмүүс байж ямар муухай өлсгөлөн амьтад бэ, болиоч ээ” хэмээн орилж, чээжээ маажихыг нь харсан эхнэр нь яаран сандран очиж нөхрийгөө сэрээжээ. Сэрсэн нөхрийнх нь архи гарчихсан “Харин тийм ээ, хө. Муухай зүүд байлаа” хэмээн халаглахад л Гүргэлмаа яриад байдаг зүйлд нь итгэж, лам хуврагаар явж өвгөнөө үзүүлж харуулъя, байз. Энэ хүн чинь болохоо байчихаж, гэмтсэн бололтой” хэмээн дотроо нөхрөө өмөөрч, гадагшаа өөрийгөө зүхэж байв. Ингэж явсаар нэг өдөр тус суманд Майдар эргэх ёслол болж, гадна дотны сумдаас олон лам нар нэг дор цугларчээ. Хүмүүсийн зав чөлөөгөөр Гүргэлмаа Гандан хийд орохоор болж, Даш хэдэн үхрээ харахаар гэртээ үлджээ. Самган нь ч явсан хэрэг зоригоо бүтээгээд орой гэртээ иртэл өвгөн ч, үхэр ч бараа сураггүй байв. 

Гайхсан Гүргэлмаа хажуу хүүгийндээ орж, бэрээсээ аав нь хаачсан талаар асуухад “Мэдэхгүй ээ, анзаарсангүй. Согтуу бололтой хөл дээрээ тогтож ядан хашаанаас гарч орж, харагдаад байсан шүү” хэмээн ая муутай хялам хийн хариулжээ. Бэрээ ингэж хэлэхэд нь хадам эхийн уур хүрч “Төрсөн эцэг чинь биш болохоор чи ийм хайнга хандаж байгаа юм уу? Настай хүн хүйтэн сэрүүнд хөлчүү согтуу явж байгаад хаа нэг газар унаж, осгоод үхвэл чи яах вэ? Миний хүүд аавыг нь орлож чадах юм уу?” гэж жинтэй хэдэн үг хэлчихээд гэрийн хаалгыг нь саваад гарчээ. Улмаар гэртээ орж ирээд галаа түлчихээд, хоолны махаа гаднаас оруулж ирчихээд, гэрэл гэгээтэй дээр муу өвгөнөө олж ирье. Бүрий тасрахаас өмнө олж ирж ариулж арцдаж, рашаанаар нүүр гарыг нь угаалгаж бузрыг нь арилгая” гэж бодоод хувцасаа давхарлаж өмсөөд гараад явжээ. Ордог хоёр айлаар орж, өвгөнөө сураглавал “Харагдаагүй, манайхаар орж ирээгүй дээ” гэжээ. Тэгээд сумын төвийн гудамжаар тааралдсан хүүхэд, хүмүүс бараг айлын нохдоос асуух нь холгүй явсаар байв. 

Гэтэл “Сургуулийн байрын ард нэг юм тэвэрчихсэн суугаагаараа унтаж байсан шүү” гэж байрын багш хүүхэн хэлжээ. Тэр зүг рүү нь яаран яаран очвол байрны ойролцоох нэгэн эзгүйн хашаанд эвдэрхий амбаар дотор ганцаараа малгайгаа дэрлэчихсэн, архи барьчихсан осгох шахам унтаж байжээ. Өвгөнөө арайхийж сэрээвэл тэрбээр самганаасаа ихэд айж “Чи хэн бэ? Яах гэж намайг энд авчирсан бэ? Яваач, яваач ээ. Би гэртээ очно” хэмээн нүдээ аниад учиргүй орилж цамнахад “Самган нь байна аа. Миний хөгшин гэртээ харья. Энд юугаа хийгээд ирсэн юм бэ?” гэж учирлан гуйж, арайхийж тайвшруулан авч явжээ. Замдаа тэрбээр самгандаа “Намайг нэг үл таних этгээд энд дагуулж ирсэн ш дээ. Би тэрэнтэйгээ архиа хувааж уусан” гэж ярьжээ. Өвгөнийхөө ярианд эмзэглэсэн Гүргэлмаа чимээгүй л сугадаж явав.

Хамгийн гол нь тэр эзэнгүй хашаа буюу эвдэрхий амбаарт өмнө нь хоёр ч хүн өөрийгөө боомилж, амиа хорлож байсныг тэр хоёр дуулаагүй ажээ. Тиймээс хүмүүс тэр эзгүй хашааны ар өврөөр явахаар хүн араас нь дуудаж аврал эрдэг, бас хормой хотыг нь сөхөөд байдаг юм гэж тийм явдалтай таарсан хүмүүс ярьдаг байжээ. Яг үнэндээ согтуу Дашийг үл таних нэгэн этгээд дагуулж, тэр амбаарт оруулсан нь үнэндээ нөгөө хий үзэгдэл, буг чөтгөр байжээ. Гэгээн цагаан өдрөөр ч хэн нэгнийг татаж чангаадаг гэх юм билээ. Гэхдээ таарах ч хүн байна, тааралдахгүй нэгэн ч байдаг байна. Чухам яагаад Даш гэгч өвгөнтэй тиймэрхүү зүйл насны бөгсөнд тааралддаг болсныг хэлж мэдэхгүй юм. Иймэрхүү байдалтай байсаар тэднийх хоёр жил болжээ. Өвгөн нь үе үе алга болно. Хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болоход гайхдаг Гүргэлмаа арга мухарддаг байжээ. Тэгээд сүүлдээ буг чөтгөртэйгээ нөхцсөн мэт эвгүй, эвгүй зүйл ярих болсон Даш эрүүл, согтуу нь бүр мэдэгдэхээ болив. Ингэж явсаар нэг өвөл үүрээр бие засах гэж гарчаад цасан дээр үл мэдэх этгээдэд олон метр газар чирүүлсэн өвгөн амиа алдсан гэнэ. Дашийн хувьд эхэндээ хэн нэгэн этгээд согтуурхаад намайг чирээд байх шиг байна хэмээн бодсон бололтой “Хэн бэ чи? Яах гээд байгаа юм бэ? Харанхуй шөнө юугаа хийж явдаг юм бэ?” гэж нөмөрсөн дээлнийхээ нударгаар цохиход хий юм цохиогдоод байжээ. Сүүлдээ бүр болохоо байгаад самганыхаа нэрээр дуудаж, аврал эрсэн байна. 

Самган Гүргэлмаа нь санд мэнд хувцсаа өмсөж гэрэл тусгасаар гараад ирвэл өвгөн нь цасан дээр шалдан шахуу “Тий, тий. Гэртээ намайг оруулаач ээ. Хүүг минь дуудаач, үхлээ. Энэ нэг муухай юм багалзуураас базаад байна. Гарыг нь тавиулаадхаач” хэмээн хяхтнасан өнгөөр орилжээ. Юу ч харагдахгүй байгаа Гүргэлмаа өөрөө айж, хий дэмий ийшээ тийшээ гүйж, хэнд хандахаа мэдэхгүй тэрхэн зуурт цаг алджээ. Нөхрөө цасан дээрээс босгох гэсэн ч дээрээс нь юм дарсан бололтой, газраас огт хөндийрөөгүй гэнэ. Тиймээс тусламж дуудахаар хүүгийнх рүүгээ гүйж, хаалгыг нь хүчтэй балбан “Аав чинь болохоо байлаа. Алив, хурдлаарай. Түргэн тусламж дуудаарай” гэж хэлчихээд шогшчээ. Жорлонгоос нэлээд хол зайтай чирэгдсэн өвгөн дээрээ гүйж ирэхэд аахилж, уухилсаар амьсгал хурааж байжээ. Ингээд анхны тусламж авч чадалгүй Даш өвгөн үл мэдэгдэх этгээдэд хорлогдож, хөхөө өвлийн хүйтэнд гэрийнхээ гадаа буюу хашаан дотроо амьсгал хураажээ. 

Ганцаардаж үлдсэн хань Гүргэлмаа нь талийгаач өвгөнийхөө араас байнга ном уншуулж, зул хүж өргөн буян үйлдэхээр Гандан хийдээр их явдаг болжээ. Нөхрөө бурхан болсны хоёр жилийн дараа хот бараадсан Гүргэлмаа нэгэн сайн үзмэрчтэй таарчээ. Тэрбээр хэдий болоод өнгөрсөн явдлыг дахин сөхөж асуухыг хүсээгүй ч нөгөө үзмэрч эмэгтэй бүх болсон явдлыг алган дээр нь тавьсан мэт харж, ярьж хүүрнэжээ. Өвгөнөө нэг тиймэрхүү муу муухай зүйлтэй таарсан гэж ярьж байхад нь цаг алдалгүй сайн гэсэн лам хуврагаар явж, засал ном хийлгэх байж дээ гэж хожим нь харуусан ярьж сууна. “Хэрвээ тухайн үед нь бузар булай бүхнээс нь салгаж, хиймор лундааг нь өргөж явсан бол миний муу хань өдийд энх тунх байх л байсан” хэмээн харууслын өнгө аяс, чичирхийлсэн хоолойгоор энэ болсон бодит явдлыг Гүргэлмаа гэгч эмээ надад ярьж өгсөн юм даа.


Үүрээр гараад үл таних этгээдэд чирүүлсэн өвгөн нас баржээ

Бүх урлагийн дотроос хамгийн шилдэг нь кино урлаг билээ. Аливаа дүрийн цаана бүхэл бүтэн амьдралын туршлага, сургамж, гайхалтай фантаз зэрэгцэн байдгаараа үзэгчдийг байлдан дагуулдаг биз ээ. Ингээд уншигч танд бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн дэлхийн шилдэг 15 киног танилцуулъя.


1. “Schindler’s list” (1993)
1939 он, Дэлхийн II дайны үе, Герман улстөрч эр дайнаас ашиг олохын тулд үйлдвэртээ ажилчид авах шаардлагатай болдог. Гитлерийн хяналтан дор байсан 300 гаруй еврейчүүдийг хөлсөлж үйлдвэртээ ажиллуулсанаар тэдэнд шинэ амьдрал бэлэглэж байгаагаа ухаарч эхэлнэ. Тэднийг нацистуудаас хамгаалахын тулд шинэ төлөвлөгөө боловсруулсанаар киноны гол үйл явдал өрнөдөг байна. 


2. “Saving Private Ryan” (1998)
Нормандын тулалдаанд ялалт байгуулсны дараа ахмад Жон Миллер байлдагч Жэймс Райныг аврах ажиллагаа явуулахаар болсон тухай дээд удирдлагаасаа тушаал хүлээн авдаг. Учир нь Райны 3 ах дайны үеэр амь үрэгдсэн бөгөөд хөвгүүдээ алдан, зовж шаналсан эхийн сэтгэлийг тайтгаруулахын тулд үлдсэн ганц хүүг нь эсэн мэнд авчрах энэхүү тушаалыг биелүүлж байгаагаар кино эхэлнэ.


3. “Patch Adams” (1998)
Peter Adams хэмээх залуу сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, өөрийн өвчин зовлонгоо ялан дийлэх үедээ хувийн эмнэлэг байгуулахыг хүсдэг. Гэвч бүх зүйл түүний дураар үл бүтэх боловч удалгүй түүний баян найз нь эмнэлэг нээхэд нь тусалдаг байна. Ингээд тэрээр эрүүл мэндийг даатгалгүй хүмүүст үйлчилж эхлэх бөгөөд осолд орсон, сэтгэцийн өвчтэй хүмүүстэй харилцах тийм ч хялбар зүйл биш гэдгийг ойлгоно.


4. “October Sky” (1999)
Вест Виржиниа мужийн нүүрсний уурхайн ажилчин Жон Хикам хүүгээ өөрийнх нь мэргэжлийг өвлөөсэй гэж хүсдэг хэдий ч түүний хүү Хомер “Спутник 1” сансрын хөлгийг харснаасаа хойш пуужин бүтээх өөрийн хүсэлдээ хөтлөгдөн найзуудын хамт янз янзын туршилт хийж эхэлнэ. Энэ нь мэдээж Жоний сэтгэлд үл нийцэх тул хэцүүхэн маргаан дэгдээж орхидог. 


5. “Beautiful Mind” (2001)
Амжилтын индэрээс сэтгэцийн эмнэлэгт ортлоо бүх л зүйлтэй нүүр тулсан Жон бага залуу насандаа гайхамшигтай нээлт хийн, дэлхий даяар нэр нь цуурайтдаг. Гэвч энэ нээлт нь цаашаа үргэлжлэх тусам түүнийг самууруулан, өөрчлөх болно. Хүний оюун санаа гэдэг хийсвэр ч гэлээ хичнээн гайхалтай бас хүчтэй гэдгийг илэрхийлсэн шилдэг кино юм.


6. “Catch me if you can” (2002)
Бид бүгд бага байхдаа маш олон зүйл мөрөөддөг байж билээ. Эмч, зохиолч, одон оронч, цагдаа, болно гээд л... 18 нас хүрэхээсээ өмнө эдгээрийг бүгдийг нь эзэмшсэн залуу бол Frank Abagnale юм. Түүнийг төрөлхийн луйварчин гэж хэлж болох бөгөөд, Америкийн түүхэн дэх хамгийн шилдэг банк тоногч гэж бичигдсэн байдаг. Тэрээр Карл Хэнриттийн агентад орж, үргэлж түүнээс нэг алхамын өмнө явдаг байв. Энэ нь тэдний дундах гол тэмцэл, киноны хамгийн гол  зангилаа юм.


7.  “Hotel Rwanda” (2004)
Руанда омгийхнийг хомроголон устгах үеийн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн эл кинонд Паул өөрийн зочид буудалдаа эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байгаагаар гардаг. Гэвч удалгүй Хүтү-н цэргийн хүч хотод түрэн орж ирж, ард түмнийг устгаж эхэлдэг. Тэр ч аль чадахаараа хүмүүсийг буудалдаа орогнуулж, амийг нь аврахийг хичээнэ. Гэвч байдал хүндэрч, сүүлдээ Хүтүгийн цэргийн хүчний эсрэг ганцаарханаа үлддэг байна.


8. “The Aviator” (2004)
Амжилтанд хүрэхээсээ өмнө бараг л бүхэлдээ сүйрсэн хүмүүс олон. Howard Hughes бол тэдний нэг. Сайхан хүүхнүүдийг бээлий шигээ сольдог, өөрөө ч анхдагч нисгэгчдийн нэг байсан тэрбээр нэг л өдөр юу ч үгүй болох ажээ. Үргэлжлэлийг киноноос...


9. “Coach Carter” (2005)
Хуучин багшилж байсан Ричмондын дунд сургуульдаа эргэн ирж буй сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч Кен Картерийн тухай өгүүлэх уг кино дасгалжуулсан баг нь хэдий шилдэг ч гэлээ, шагнал авах нь багасч, уналтад орж эхэлж буй тухай гардаг байна. Амжилтаа буцаан сэргээхийн тулд тэр юу хийхийг киноноос үзээрэй.


10. “The World’s Fastest Indian” (2005)
Юта руу явах дэлхийн хамгийн хурдан машиныг бүтээсэн Шинэ Зеланд эрийн бодит амьдралыг харуулсан гайхалтай кино. Түүний 1967 онд тогтоосон энэхүү амжилтыг одоогийн байдлаар хэн ч эвдээгүй байгаа билээ.


11. “Rescue Dawn” (2006)
Вьетнамын дайны үеэр шархадсан цэрэг аврал эрэн өлсгөлөн, өвчинийг даван туулсан бодит явдлыг харуулсан кино юм. 


12. “Pursuit of Happyness” (2006)
Алдарт жүжигчин Will Smith-н тоглосон бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм кино. Ганц бие аав хүүгийнхээ төлөө шударгаар ажиллаж, түүндээ хамаг л анхаарал халамжаа зориулан, өвдөг сөхрөхийг мэдэхгүй амьдрана. Сэтгэлээр унасан үедээ энэхүү киног үзэн урам аваарай.


13. “Glory Road” (2006)
1966 онд Америкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл газар авч байсан үе. Техасын хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөт арьст тоглогч Bobby Joe Bill болон ахлагч Harry Flournoy нар гайхалтай чадварлаг тоглодог ч энэ нь тэдэнд сайн нөлөө үзүүлэхээс илүүтэй аюул занал учруулж байв.


14. “Freedom Writers” (2007)
Мэдээллийн хэрэгсэл ашиглан, баримт цуглуулах аргаар хэрхэн боловсрол эзэмших талаар шавь нартаа ойлгуулж буй багшийн тухай өгүүлэх бодит явдлаас сэдэвлэсэн кино. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт зөвхөн хоёрдугаар дайнд ч биш орчин үед, тэр дундаа дунд сургуульд ямар хүчтэй байгааг мэдсэн багш хэрхэн арга хэмжээ авахыг энэ киноноос үзэж болно.


15. “Into the wild ” (2007)
Эгэл жирийн уйтгартай амьдралаас зугтаж, бүх хураасан мөнгөө хандивлан, зөвхөн амьд үлдэхийн төлөө биш, илүү утга учиртай амьдрахын төлөө аялаж буй залуугийн гайхалтай түүх. Тэрээр онц сурлагатан, шилдэг оюутан байсан ч өөрийн бүх эд хөрөнгөө орхин, аялалд гарах болно.


Бодит түүхээс сэдэвлэсэн танд ухаарал өгөх шилдэг 15 кино

Хайрын киноны үнэлэмж нэг талаар их энгийн. Үзэгчдийг уярааж, сэтгэлийг нь хөдөлгөж, уйлуулж чадаж байна уу үгүй юу гэдгээр хэр сайн кино болснийг нь харчихаж болно. Нөгөөтэйгүүр шилдэг жүжигчид, шилдэг найруулагчийн төгс хослол болсон киног хэдэн зуунаар ч дамжин шагшин магтдаг билээ. Ингээд уншигч та бүхэнд хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр дурлалын тухай хамгийн шилдэг 10 киног хүргэе.


1. “Notebook”
Тэд ч мөн адил хоёр өөр айлын, хоёр өөр хүмүүс. Хэсэг хугацаанд салан, эргээд хэрхэн уулзаж буй, хэрхэн хамт амьдарч буйг харуулсан жинхэнэ романтик бүтээл.  


2. “Titanic”
Энэ агуу бүтээлийн тухайд илүүц зүйл нуршаад дэмий биз ээ. Хөрөнгө мөнгө, анги давхар үл тоон бүхнийг давж буй хайрын гайхалтай түүх. 


3. “Sleepless in Seattle”
Бүтэлгүй хайрын дараах шинэ хайр хэн хүний зүрх сэтгэлийг эзэмдэх болно. 


4. “A walk to Remember”
Даруухан охинд дурласан “муу хөвгүүн”-ий хайрын төлөөх тэмцэл. Тэд үерхэж, Ландон найз охиныхоо хүсэлтээр өөрчлөгдөж эхэлнэ .


5. “Dirty Dancing”
Зуны улирлын хайр дурлал...эцэг эх нь үл зөвшөөрөх үерхэл... насаар ах хөвгүүн... Бүх охидуудад тохиолддог үе шүү дээ. Бүжигтэй хослох гайхалтай хайрын түүхийг та энэ киноноос мэдэрч байсан л биздээ?


6. “When Harry Met Sally”
Хамгийн сайн найзтайгаа сексийн харилцаатай болно гэдэг зарим хүний хувьд байж боломгүй зүйл, зарим хүнд харин ч сайн хэрэг гэж санагддаг байна. Үүний тухай дэлгэрэнгүйг киноноос...


7. “Love Actually”
Та өөрийн хайр дурлалаа хэн нэгнийхтэй харьцуулах хэрэггүй. Таны дурлал таных байхдаа л үнэ цэнэтэй байдаг. 


8. “You’ve got mail”
Интернэтээр танилцана гэдэг заримдаа тийм ч муу зүйл биш байдаг. Tom Hanks, Meg Ryan хоёр хослон тоглосон байна гэдэг гайхамшиг шүү. 


9. “Pretty woman”
Бидний хайртай жүжигчин Жулиа Робертс хэдийгээр биеэ үнэлэгчийн дүрд тоглодог ч гэсэн үнэхээр ялдамхан, бас ямар ч эр хүний зүрхийг булааж чадах нэгэн билээ. Ричард Гирийг галын гарцаар авираад түүний гадаа сарнай барьчихсан ирдэг хэсэгт уйлдаггүй хүн ховор биз ээ.


10. “P.S: I Love You”
Холли Герри хоёрын амьдралын адал явдал уншигч таныг дэлгэцний цаанаас ховсдоно гэдэгт итгэлтэй байна. Үнэнч хайр сэтгэл гэдэг хэзээ ч мохож алга болдоггүй үнэт зүйл гэдгийг энэхүү киноноос хараарай.


Таныг уйлуулж чадах хамгийн романтик 10 кино